Төрийн албыг хэдэн тэрбум төгрөгөөр наймаалцахаар тохиролцож буй МАН-ын удирдлагуудын бичлэг олон нийтэд цацагдсан билээ. Тиймээс уг асуудлыг хуулийн байгууллагуудаас шалгаж эхлэхээр болсон байна. Тодруулбал, МАН-ын дарга М.Энхболд болон нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар албан тушаалыг үнэлэн зарах тухай ярьсан бичлэгийг Ардчилсан намынхан өнөөдөр УЕПГ, ТЕГ, ЦЕГ, АТГ-т шалгуулахаар хүргүүлсэн юм.
Уг хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Харин хүсэлтийг хүлээн авсан УЕПГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат “Хуулийн дагуу шалгаад 14 хоногийн дотор хариу өгнө” гэж мэдэгдсэн билээ.
Б.Саран
Эх сурвалж: АН-ын сонгуулийн штаб
Сэтгэгдэл (5)