Ирэх сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “АСЕМ-11” буюу Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад ажиллах B, D ангилалтай жолооч нарыг бүртгэж эхэлжээ.
Тодруулбал, дээд түвшний уулзалтад ажиллах хүсэлтэй жолооч нар энэ сарын 30-ныг хүртэл бичиг баримтаа бүрдүүлэн өгөх боломжтой юм байна. Улмаар шаардлага хангасан жолооч нартай гэрээ байгуулан долоодугаар сарын 7-18-ны хооронд хамтран ажиллах аж.
Сонирхсон жолооч нар товч намтар, жолооны үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, 3х4 хэмжээтэй цээж зурагтайгаа ирж бүртгүүлнэ. Түүнчлэн 75772016-306, 99641235 утсаар холбогдох боломжтой юм байна.
Сэтгэгдэл (3)