Амьд хөгжмийн “Playtime-2016” наадмын үеэр буюу энэ сарын 26-27-нд шилжих шөнийн 01:40 минутын үед гурван иргэн мансууруулах үйлчилгээтэй ногоон ургамал хэрэглэж байгаад баригджээ.
Тодруулбал, ХУД-ийн 15 дугаар хороонд оршин суудаг 20 настай эм А, СБД-ийн хоёрдугаар хороонд амьдардаг 20 настай эр Б, СХД-ийн 14 дүгээр хороонд суух 19 настай эр А нарын цүнхнээс нэг боодол тамхи ороодог цаас, 46 ширхэг соруул, нэг боодол ногоон өнгийн ургамал, найман ширхэг гар аргаар ороосон тамхи илэрсэн байна.
Уг зөрчлийг Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд орших “Монгол Шилтгээн”-д цагдаагийн алба хаагчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэж явахдаа илрүүлсэн аж. Одоогоор энэ хэргийг БЗД-ийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл (2)