УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 29-нд явагдана. Энэ удаагийн сонгуульд ямар хүнийг сонгохоос төрийн бодлого шууд хамаарна гэж хэлж болно. Сонгууль бол уралдаан тэмцээн биш. Хууль батлах төрийн дээд байгууллагадаа төлөөллийн хүнээ сонгох хариуцлагатай үүрэг иргэд бидэнд оногдож байна гэсэн үг.
Далаад оныхон. Үүрэхийг нь тэд үүрэлцэж, хийхийг нь ч тэд хийж яваа. Тиймээс далаад оныхныг, тэр тусмаа Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийг дэмжих таван шалтгаан байна. Би Хан-Уул дүүргийн иргэн биш. Би Ж.Ганхуягтай найз биш. Гэхдээ тэр Монголын парламентад байх ёстой идэр залуу үеийнхний нэг. Яагаад гэж үү?
Нэг дэх шалтгаан
Тэр төрд тонноор нь биш хаалгаар нь орж ирсэн. Улстөрийн “лифтэнд” суугаад дээшээ гарсан залуусын дэргэд тэр улс төрийн шатаар өгч яваа залуу. Хийсэн ажилтай, гишгэсэн мөртэй. Энэ бол миний түүнийг дэмжих эхний шалтгаан гэж хэлж болно.
Хоёр дахь шалтгаан
Ж.Ганхуягийн хувьд дүүрэгтээ хоёр удаа Засаг даргаар сонгогдон ажиллаж байгаа төрийн менежментийн хувьд бэлтгэгдсэн менежер. Дүүргээ найман жил удирдсан түүнд төр түших туршлага хангалттай хуримтлагдсан. Түүнд төрийн түшээ хүний зан чанар бий. Төрийн түшээ хүн нэгдүгээрт боловсролтой, хоёрдугаарт аливааг харах алсын хараатай, гуравдугаарт, ноён нуруутай байх ёстой. Эдгээр чанарууд түүнд бий. Энэ бол миний түүнийг дэмжих хоёр дахь шалтгаан.
Гурав дахь шалтгаан
Тэр хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдыг үзэн яддаггүй. Тэр төрд ч, хувийн хэвшилд ч аль алинд нь ажиллаж үзсэн хүн. Тэр хувийн хэвшлийг дэмжиж, хөрөнгө оруулалтыг татах чадвартай. Энэ чадвараа ашиглаж дүүргээ танигдахын аргагүй өөрчилж чадсан түүнд эдийн засгийн зөв мэдлэг, зөв хандлага байдаг. Тэр популист биш. Тийм болохоор түүнийг парламентад байх ёстой хүн гэж боддог.
Дөрөв дэх шалтгаан
Тэр бусаддаа боломж олгогч. Өнгөрсөн 2012 оны сонгуулиар түүнд нэр дэвших боломж байсан ч ахмад үеэ, эмэгтэй хүнийг дэмжиж өөрийнхөө боломжийг “бэлэглэж” байв. Энэ бол түүний бусдыг хүндэлдэг, “би”-гээр өвчлөөгүйн нэг тодотгол. Төрийн хүн хүлээцтэй, тэвчээртэй, бусдын үгийг сонсч чаддаг байх ёстой. Энэ бол түүнийг дэмжих дөрөв дэх шалтгаан
Тав дахь шалтгаан
Тэр ярих бус ажлаараа өрсөлддөг байна. Тэр бол бусдын хийснийг булаах бус, өөрийнхөө хийснээр өрсөлдөж, бүтээгүйг амлах бус бүтээснээрээ, бүтээхээрээ өрсөлдөж яваа цөөн нэр дэвшигчийн нэг. Тиймээс би түүнийг дэмжмээр байна. Яагаад гэж үү?. Түүнд тулах цэг өгвөл тэр Монгол хүнийг сайхан амьдруулж чадна гэж итгэж байгаа учраас тэр.
Д.Батсайхан
24tsag.mn
Сэтгэгдэл (5)