Монгол улсын их хурлын сонгуулийн 29-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Тэрбишийн Энхсайхан өнөөдөр 15:00 цагт Төв аймгийн Зуун мод хотод нутгийнхандаа хандан мэдээлэл хийлээ. Тэрээр энэхүү хэвлэлийн бага хурлын үеэрээ хэрвээ амласандаа хүрэхгүй бол сайн дураараа огцрохоо мэдэгдсэн юм.
Ингээд та бүхэндээ түүний хэлсэн үгийг бүрэн эхэр нь дамжуулъя.
Тэрбишийн Энхсайхан:
-Сайн байцгаана уу? Би нэгэн зүйлийг олон таван үггүйгээр хэлье. Тэрбишийн Энхсайхан миний бие энэ сонгуулиар 29-р тойргоосоо Хурлын гишүүнээр сонгогдоод, хоёр жилийн хугацаанд өөрийн дэвшүүлсэн зорилт, хэлсэн үгэндээ хүрч, Төв аймгийнхаа 29-р тойргийг бүсчилэн хөгжүүлэх ажлыг эхлүүлж, хэрэгжүүлж чадахгүй бол өөрөө сайн дураараа огцрох болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Надад 100 давсан эмээдээ амласан амлалт бий.Тэр амлалтыг ямар ч нам эвсэл, фракц, хүн зөрчүүлж чадахгүй.Урваж шарвах, ухарч няцах байсан бол би энэ сайхан нутгийнхаа, энэ сайхан хүмүүсийн аж амьдралыг сайн сайхан болгохын төлөө зүтгэнэ гэж амлахгүй байсан. Хийх хүнд арга, хийхгүй хүнд шалтаг мундахгүй. Дахин бататгая. Хэрэв би хэлсэн дэвшүүлсэн зорилтоо эхлүүлж, хэрэгжүүлж чадахгүй бол 2 жилийн дараа ямар ч хууль, хүмүүсийн шахалт шаардлагагүйгээр өөрөө огцрох болно. Надад тийм хүмүүжил, боловсрол, мэдлэг, зориг бий. Анхаарал хандуулсанд баярлалаа.
Эх сурвалж:
Монгол улсын их хурлын 29-р тойрогт
Ардчилсан намаас нэр дэвшигч
Т.Энхсайханы сонгуулийн штаб
Сэтгэгдэл (18)