УИХ болон аймаг, нийслэлийн 2016 оны ээлжит сонгууль өнөөдрөөс эхэлж байна.
Өнөөдөр улсын хэмжээнд хүндэтгэх шалтгаантай сонгогчид зөөврийн битүүмжилсэн хайрцагаар саналаа өгч байна. Маргааш бүх нийтээр 07.00-22.00 цагийн хооронд саналаа өгнө. Сонгуулийн Ерөнхий хорооноос иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байгаа. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг маргааш 12.30 цагаас УИХ-ын сонгуулийн 56 дугаар тойргийн 3-р хэсгийн хороонд саналаа өгөх юм байна. Харин УИХ-ын дарга З.Энхболд 45 дугаар сургууль дээр 11.40 цагт саналаа өгөх аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)