"BEST OF CLASSIC" сонгодог урлагийн үдшийн цэнгүүн болохтой холбогдуулан төв талбайн зүүн талын замыг түр хугацаанд хаахаар болжээ.
Тодруулбал энэ сарын 30-ний өдрийн 00.00 цагаас 7 дугаар сарын 02-ны 00.00 цаг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн зүүн талын замыг буюу Соёлын төв өргөөний баруун уулзвараас урагш Централ таур хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм байна.
Дашрамд өгүүлэхэд уг цэнгүүн нь Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа юм.