Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын гарах чиглэлд 06 дугаар сарын 24-ний өдөр манай улсын иргэн Б нь бусдын гадаад паспортыг ашиглан хил нэвтрэхийг завджээ.
Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын шалгагч Д.Эрдэнэцэцэг мэргэшлийн өндөр ур чадвар гарган ажиллаж илрүүлжээ.