Чихрийн шижин өвчний талаарх мэргэжлийн эмчийн зөвлөгөөг хүргэе.
Чихрийн шижин нь дотоод шүүрлийн булчирхай болох нойр булчирхай нь хангалттай инсулин гэх дааврыг боловсруулж чадахгүй эсвэл боловсорсон инсулин нь өөрийн бие махбодид нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг архаг өвчин юм.
Энэ өвчнийг дотор нь:
- Чихрийн шижингийн 1 хэлбэр
- Чихрийн шижин 2 хэлбэр
- Жирэмсэн үеийн чихрийн шижин
- Хоёрдогч хэлбэрээр үүссэн гэх мэтээр ангилдаг. Үүнээс хоёр хэлбэр нь л элбэг тохиолддог. Чихрийн шижингийн 1-р хэлбэр нь голдуу хүүхэд буюу залуу насанд тохиолддог бөгөөд энэ нь инсулин даавар маш бага ялгарах буюу огт ялгарахгүйн улмаас цусан дахь сахар ихсэхийг хэлдэг. Энэ нь нийт өвчлөгсдийн 10% эзэлдэг юм. Харин хамгийн элбэг тохиолддог хэв шинж нь 2-р хэлбэрийн чихрийн шижин юм. Энэ үед дээрх инсулин гэдэг даавар нь хүний бие махбод мэдрэг бус болсноос үүсч гардаг жамтай.
Чихрийн шижин өвчтэй хүнд хамгийн түрүүнд илрэх шинж тэмдэг нь:
- Ам их цангаж тэр хэмжээгээр их шингэн зүйлс уудаг
- Иймд ойр ойрхон шээдэг бөгөөд шөнө 2-3 ба түүнээс дээш шээнэ
- Амаар авсан эрдэс бодис, хоол тэжээл нь шээсээр их ялгаран гардаг учир богино хугацаанд биеийн жингээ алдаж турдаг
- Ядарч сульдах
- Арьс мэдэгдэхүйц хуурайших
- Биед үүссэн аливаа шарх удаан эдгэрэх
- Идээт халдварт өртөмтгий болох
- Нүдний хараа муудах зэрэг шинж тэмдгүүд хамгийн түрүүнд илэрнэ.
Барих дэглэм
- Юуны түрүүнд хөдөлгөөний хомсдолд орохгүй байх өөрөөр хэлбэл байнга хөдөлж байх нь чухал
- Хоолны дэглэм баримтлах
- Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
- Цусан дахь глюкозыг сахар хэмжигч багажийн тусламжтайгаар хянаж байх нь маш чухал байдаг
Эмчлэгч эмч нь дараах зүйлд хяналт тавина:
- Нэн тэргүүнд сахар хэмжигч аппаратыг тохируулан өгч сургалт явуулна
- Тухайн өвчтөн эмчид очих бүрдээ сахар хэмжигч аппаратаа авч очиж байх ингэснээр хэмжилт хийсэн бүхэнд тухайн эмч хяналт тавих боломжтой болдог
- Сахар хэмжиж байсан тэмдэглэлийг эмч заавал хянан үзэх ёстой
Хэрхэн сэргийлэх вэ?
- Хоол, хөдөлгөөний дэглэм сахих
- Цусан дахь глюкозыг тогтмол хэмжиж байх
- Хэрэглэж буй эм, инсулин тариаг тогтмол хэрэглэж занших
- Хэрэв цусан дахь сахар тогтмол өндөр байвал заавал эмчийн заавар зөвлөгөө авах ёстой.
Хүндрэлийг эрт үеийн болон хожуу үеийн хүндрэл гэж ангилдаг. Чихрийн шижин нь архаг, насан туршид өөртөө байнга анхаарал, хяналт тавьж байх шаардлагатай өвчин бөгөөд өөртөө тавих хяналт өчүүхэн төдий сулрахад цусан дахь сахарын хэмжээ байх ёстой хэмжээнээс ихэсдэг.
Цусан дахь сахар байнга удаан хугацаагаар өндөр байвал:
- Зүрх судасны эмгэг, зүрх болон хялгасан судсыг гэмтээж даралт ихэсдэг
- Бөөрний хүндрэл нефропати
- Хараа муудах ретинопати
- Мэдрэлийн хүндрэл нейропати үүсч амь насанд аюул учирна
Эмч нарын гаргадаг нийтлэг алдаа:
- Өвчтөнд тавих хяналт сулрах
- Эм болон инсулины тунг зөв тохируулж чадахгүй байх
- Буруу газар инсулиныг тарих
- Буруу зүүгээр тарих зэрэг олон алдаанууд гарсаар байна
Миний зүгээс өвчнийг эрт илрүүлж, зөв оношловол эмчилгээний үр дүн сайн гардаг учир өвчний шинж тэмдэг илэрсэн үед даруй харьяа дүүргийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөе. Миний хувьд 4 хорооллын сарнай төвд үзлэг хийж байгаа ба эсвэл 9978-96 00, 9131-6001 утсаар ярьж зөвлөгөө авах буюу ирж үзүүлэхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл (2)