2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр 7.00 цагт орон даяар зэрэг эхэллээ.
УИХ-ын ээлжит сонгуульд 498, ИТХ-ын сонгуульд 2288, нийт 2786 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд 1,912,901 сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ.