Өнөөдөр сонгуулиа өгөх өдөр. Сонгогч та харьяа “Санал авах байр”-нд 07:00-22:00 цагийн хооронд өөрийн биеэр очиж, саналаа өгөхдөө дараах зүйлийг анхаарай.
-Сонгогч санал авах байранд ирж, саналаа өөрөө биечлэн гаргана.
-Сонгогчид тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох, хуурч мэхлэхийг хориглоно.
-Тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарахыг хориглоно.
-Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баталгаажуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийхийг хориглоно.
-Саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээгээ бусдад харуулахыг хориглоно.
-Аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авахыг хориглоно.
-Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ зөвхөн зааварт заасны дагуу тэмдэглэгээг хийнэ.
-Сонгогч бүр саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргана.
-Сонгогч нь саналын хуудасны тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа, тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ.
-Сонгогч нь саналын хуудасны нам, эвслийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам, эсхүл эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ.
-Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.
-Сонгогч саналын хуудсанд саналаа тэмдэглэх, саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхтэй холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална.
-Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргаж болно.
-Хэсгийн хороо хураалгасан саналын хуудсыг тэмдэглэл хөтлөн хадгална.
-Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглоно.
-Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болно.
-Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагч, сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, ажиглагч итгэмжлэгдсэн хүн байж болохгүй.
-Хэсгийн хороо нь сонгогчийн саналаа нууцаар гаргах эрхэд халдахгүйгээр санал хураалт хуулийн дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, зөрчил гарвал таслан зогсоох арга хэмжээ авна.
-Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.
24tsag.mn