Сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Сонгуулийн Ерөнхий Хорооноос ирцийн мэдээллийг 12:00, 17:00, 22.00 цагт өгөхөөр болсон.
Харин 22:00 цагаас хойш сонгуулийн урьдчилсан дүнг өөрийн байрандаа дэлгэцээр шууд үзүүлнэ гэдгээ мэдээлсэн.
Тэгвэл СЕХ-ноос сонгочдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.