УИХ болон аймаг, нийслэлийн 2016 оны ээлжит сонгууль өглөө 07.00 цагт орон даяар эхэллээ. Сонгуулийн Ерөнхий хорооноос иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байгаа. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр 12.30 цагаас УИХ-ын сонгуулийн 56 дугаар тойргийн 3-р хэсгийн хороонд саналаа өгөх юм байна. Харин УИХ-ын дарга З.Энхболд сонгуулийн 59 дүгээр тойргийн 7 дугаар хэсгийн хорооны санал авах байр буюу 45 дугаар дунд сургууль дээр 11.40 цагт саналаа өгөх аж.
Хотын дарга Э.Бат-Үүлийн хувьд ч мөн адил Сүхбаатар дүүргийн 45 дугаар бүрэн дунд сургуульд байрлах 7-р хэсгийн хороонд саналаа өгөх юм байна. Харин Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Сүхбаатар дүүрэгт байрлах Түшээ дээд сургуулийн байранд, 10-р хэсгийн хороонд 12.00 цагаас саналаа өгөх аж.
Т.Энхэлээ