Өнөөдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани, Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллагын ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Сонгуулийн санал өгөх хэсгийн хороодын цахилгаан тасарвал нөөц цахилгааныг бэлджээ. Мөн цахилгаан тасрах гэх мэт учирч болзошгүй эрсдлээс хамгаалах үүднээс Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компани өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж. Харин Цагдаагийн алба хаагчид сонгуулийн тойргуудыг хамгаалалтад авч, сонгуулийн үеэр нийтийн хэв журам зөрчигдөх, эмх замбараагүй байдал бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана. Онцгой байдлын газруудаас сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах, гол ус гатлах үеэр иргэд сонгогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 18 завь, 7 бярваз, 1 сэлүүрт завь, 23 автомашин гаргаж ажиллахаар бэлтгэл, бэлэн байдлыг хангажээ. Мөн гал гарах гэх мэт гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс бэлэн байдалд ажиллаж байгаа аж.
Т.Энхэлээ