Сонгуулийн өдрийг бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульд заасан.
Үүнтэй холбоотойгоор эл өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Тиймээс замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэдийг аль болох нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг ЗЦГ-аас уриалж байна.
Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд 662 автобус ажлын өдрүүдийн цагаар буюу өглөөний 06.45 цагаас оройны 22.30 цаг хүртэл үйлчилгээнд явах юм.