Сонгинохайрхан дүүргийн 71 дүгээр тойрог дээр нэг сонгогч саналын хайрцагны лацыг хуулж, саналын хуудсыг хийсэн зөрчил гарсан. Баянгол дүүрэгт нэг иргэн мөн яг ийм үйлдлийг давтжээ. Сонгогчийн гаргасан энэ үйлдлийг Тагнуул, Цагдаагийнхан анхааралдаа авч шалгаж байна. Ийм төрлийн ижил үйлдэл гарч байгаа нь зохион байгуулаллтай байж магадгүй гэдэг үүднээс холбогдох байгууллагууд шалгаж эхэлсэн талаар СЕХ-оос мэдэгдлээ.
Т.Энхэлээ