Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд, Цагдаагийн байгууллага нь УИХ-ын болон аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үед иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангах зорилгоор төв, орон нутгийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Цагдаагийн байгууллагаас сонгуулийн хэсгийн хороодыг хамгаалалтад авч, сонгуулийн үеэр гэмт хэрэг үйлдэгдэх, нийтийн хэв журам зөрчигдөхөөс сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авч түргэн шуурхай шалгах ажлыг зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллага нь улс төрийн нам эвслээс ангид зөвхөн хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгааг мэдэгдэж байна гэжээ.