Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд төв, зүүн зүгийн нутгаар бороошиж, зарим үед ширүүн аадар бороо орох төлөвтэй байна. Ирэх 7-р сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 2, 3-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 4-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэх юм байна.
Тиймээс ард иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.