Архангай аймгийн зарим хэсгийн хороодод саналын хуудас дуусчээ. Тухайлбал, тус аймгийн Цахир, Хангай, Булган сумдад сонгуулийн саналын хуудас дууссан гэх мэдээлэл аймгийн Сонгуулийн хороонд иржээ.
Тиймээс аймгийн Сонгуулийн хорооноос сонгогчдын саналыг нэгтгэж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн байна. Харин Сонгуулийн ерөнхий хорооны "Бид энэ хүсэлтийг хүлээн авч аймаг, сумдын сонгуулийн хороо руу чиглэл өгсөн. Саналын хуудсыг хэвлэж дутагдсан газар руу хүргүүлэх ажлыг зохион байгуулсан. Дөнгөж сая авсан мэдээллээр санал хураалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна" гэсэн юм.