Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ. 20.00 цагийн байдлаар Нийслэлийн сонгогчдын ирц 61.3 хувьтай байна. Хамгийн өндөр хувьтай ирц нь Багахангай дүүрэгт 75.59 хувьд хүрчээ. Харин Багануур дүүргийн сонгогчид 52.47 хувьтай саналаа өгсөн нь хамгийн бага ирцтэй болсон байна. Нийслэлийн Сонгуулийн хорооноос НИТХ-ын сонгуулийн санал хураалтын явцад ноцтой зөрчил гараагүй гэж мэдэгдлээ. Санал хураалт 22.00 цагт өндөрлөнө.
Т.Энхэлээ