МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Су.Батболд энэ үеэр "МАН-ын сонгуулийн төв штабаас 18.30 цагаас мэдээлэл хийсэн. Түүнээс хойш сонгуулийн санал хураалтын явцад ямар зөрчил гарсан талаар бид одоо мэдээлэх гэж байна. Чингэлтэй дүүргийн 64 тойрогт нэр дэвшигч Г.Баярсайханы штабын ажилтнууд нэр дэвшигч М.Оюунчимэгийн штабын ажилтнуудын биед халдаж хүндээр гэмтээсэн ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, машинаар мөргөсөн байна. Гэмтсэн хүмүүс ГСҮТ-д оношилгоо, шинжилгээ хийлгэж байгаа. Ер нь сонгуулийн хугацаанд хуулийн дагуу шударга өрсөлдөхийг өрсөлдөгчдөөсөө хүсч байна. МАН хууль зөрчсөн үйлдэл гаргахгүйн төлөө ажиллаж байна" гэлээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (2)