УИХ-ын сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн хэсгийн хороодоос Сонгуулийн ерөнхий хороонд ирсээр байна. Одоогийн байдлаар Архангай аймагт Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Баян-Өлгий аймагт Г.Солтан, А.Баделхан, Д.Мурат, Баянхонгор аймагт Г.Занданшатар, А.Одончимэг санал ойрхон, Н.Түвшинбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Говь-Алтай аймагт Ш.Раднаасэд, Дорноговь аймагт Б.Дэлгэрсайхан нар илүү саналтай явна. Мөн Ц.Гарамжав, З.Нарантуяа Г.Мөнхцэцэг нар саналын тоогоороо бусад нэр дэвшигчээсээ давуу байна.
Төв аймагт А.Сүхбат саналаараа хол тасарч байна. Мөн Баянзүрх дүүрэгт С.Жавхлан тасарч явна. Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун, Н.Номтойбаяр, Б.Наранхүү, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат, М.Энхболд нар бусад нэр дэвшигчээсээ мөн илүү саналтай байна. Мөн Н.Энхболд, Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар нар саналаараа илүүрхээд байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)