2012 онд үнэмлэхүй ялалт байгуулсан Ардчилсан нам, Ардчилсан Ерөнхийлөгчтэй, Ардчилсан Ерөнхий сайдтай, Ардчилсан УИХ-ын даргатай гээд Төрийн эрх барих бүх шатанд ардчиллын тугийг мандуулж байлаа. Үндсэндээ өнгөрсөн зуунаас хойш үзээгүй байсан нар нь гарсан байсансан. Гэвч эрх мэдлийн төлөөх фракциудын тулаан нь намынхаа булшны нүхийг малтсан нь энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр баталгаажиж байгаа юм.
Муу нэртэй луу данстай хар машинаараа санал луйвардаж 2016 оны сонгуульд Ардчилсан нам дахин ялалт байгуулах нь гэж хардаж сэрдэж байсан боловч МАН үнэмлэхүй ялалт байгуулсан нь хүмүүсийг гайхширлыг төрүүлэв. Яг үнэндээ МАН-ынхан ч гэсэн түр хугацаанд пайнагт орж, хэсэг хугацааны дараа ура хашгирцгаав.
Ардчилсан намаас төрсөн “Үр могой” захиалгын УИХ-ыг бүрдүүлэх ажлаа гялалзтал хийлээ. Харин айсуй Ерөнхийлөгчийн сонгууль хэрхэх бол, түүний дараа дараагийн улс төрийн алхамууд нь намаа биш улсаа живүүлэх вий гэсэн айдас л ар нуруугаар хүйт оргиулаад байна. Яагаав, АУЗ Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Үр могой” домог дуулинд үр могой нь эхийгээ залгичихдаг шүү дээ. Яг тэрэн шиг АН-аас төрсөн “Үр могой” гэж...
Гэхдээ энэ удаагийн сонгуулийн үр дүнг хүмүүс янз янзаар харж байна. Уг нь эрх барьж буй хүмүүс юуг яаж хийх нь алга урвуулахын төдий л ажил. Гэтэл төрийн эрх мэдлийг шат шатанд нь барьж буй Ардчилсан нам Монгол Ардын намд өчиггүй бууж өгсны учир юу байв?
Ардчилсан намын дарга З.Энхболд хар машиндаа “Ялалтын захиалга” өгч болох байв. Гэвч намынхаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, тэр ч бүү хэл өөртөө ч анхаарал тавихгүйгээр яагаад ялагдав гэдэг асуултыг тэмдэгийг бүгд л тавьж буй.
Хэдхэн хоногийн өмнө МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй нарын албан тушаал наймаалах ажиллагааны дуу бичлэг олон нийтэд хүрсэн нь зүгээр ч нэг явуулга төдий зүйл биш байх. Тэд өөртөө дэндүү гэмээр итгэлтэйгээр бүх шатны албан тушаалыг зарах, түүнээс мөнгө босгох судалгааг яг таг хийсэн нь хий хоосон мөрөөдөл биш байж.
Эх сурвалжийн ярьж байгаагаар бол Ардчилсан намын хэсэг нөхөд өөрсдөө МАН-ыг ялуулах сценари боловсруулж алсын хараатай ажилласан нь энэ гэнэ. Тодорхой хэлбэл 2016 оны сонгуулийн үр дүнг МАН хүртэж, хожмоо АН-ын нөлөө бүхий эрхмийн хогийг шүүрдэх төлөвлөгөөны дагуух ялалт юм байх. Үндсэндээ ЗАХИАЛГЫН ИХ ХУРАЛ бүрдлээ гэсэн үг.
Үндсэндээ ЗАХИАЛГЫН ИХ ХУРАЛ бүрдлээ гэсэн үг.
Ингэж хардах үндэслэл ч байна. Наад зах нь Дархан-Уул аймагт нэр дэвшсэн С.Ганбаатар өрсөлдөгчөөсөө хол тасархай ялалт байгуулах рейтингтэй явсан хүн. Цаашилбал, Х.Тэмүүжин, М.Батчимэг гээд рейтинг өндөртэй, боловсролтой, туршлагатай залуус олон байсан ч ялагдал хүлээсэн нь цаанаа нэгийг хэлээд байгаа юм.
Дүгнэж хэлбэл Ардчилсан намаас төрсөн “Үр могой” захиалгын УИХ-ыг бүрдүүлэх ажлаа гялалзтал хийлээ. Харин айсуй Ерөнхийлөгчийн сонгууль хэрхэх бол, түүний дараа дараагийн улс төрийн алхамууд нь намаа биш улсаа живүүлэх вий гэсэн айдас л ар нуруугаар хүйт оргиулаад байна. Яагаав, АУЗ Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Үр могой” домог дуулинд үр могой нь эхийгээ залгичихдаг шүү дээ. Яг тэрэн шиг АН-аас төрсөн “Үр могой” гэж...
Х.Намсрай
Сэтгэгдэл (63)