Ардчилсан намын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монголын ард түмэн сонголтоо хийжээ. Ардчилсан нам энэ сонголтыг хүндэтгэж байгаа. Ялалсан өрсөлдөгч нартаа баяр хүргэе. Манай намаас ялалт байгуулсан 10 гаруй гишүүн байна. Тэд нартаа баяр хүргэе. Сонгуулийн үр дүн бол монголчуудын төр засагтаа тавьж буй дүн юм. Гэхдээ АН бүтээн байгуулалтын ажлаасаа ухрахгүй. Цаашид энэ ажлаа үргэлжлүүлэн хийх болно. Бид туйлын хэцүү дөрвөн жилийн ард гарсан. Амаргүй дөрвөн жил байсан. Гэхдээ бид эдийн засгаа авч гарсан. Л.Эрхэмбаяр бид хоёр намын дүрмийн дагуу хариуцлагаа хүлээнэ. Удахгүй Ардчилсан намын зохих шатны байгууллагууд хуралдана" гэлээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (13)