УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт өчигдөр улс, орон даяар болж 22 цагаас албан ёсоор хаасан билээ. Тэгвэл сонгуулийн нэгдсэн дүнг яг одоо СЕХ танилцуулж байна.
Энэ удаагийн сонгуулийн ирц өмнөх сонгуулиас өндөр байжээ. Тодруулбал 2012 онд улсын хэмжээнд нийт сонгогчдын 65.1 хувь өгч байсан бол энэ удаа 72.1 хувь байлаа. Тиймээс энэ удаагийн сонгууль хүчин төгөлдөр болсон хэмээн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээллийнхээ эхэнд онцоллоо.
Сэтгэгдэл (4)