Орчин үеийн барилгын хөгжлийн чиг хандлага болсон чанартай, удаан эдэлгээтэй, аюулгүй, тухайн улс орны түүхэн цаг үеийн илэрхийлэл болж чадсан үнэ цэнтэй барилгыг бий болгоход зориулан 3000 жилийн настай цэвэр байгалийн чулуун хийцийн худалдаа, суурилуулалтийг хийж байна. Тус компани нь чулууны гадаргууг захиалагчийн хүсэлтийн дагуу гөлгөр өнгөлөөтэй, барзгар, ховилтой гэх зэргээр нийлүүлэхээс гадна шал, шат, цонхны тавцан бүх төрлийн чулууны ирмэгийг гаргадаг байна. Байгалийн чулууны хээ, судал, байгалиас тогтсон толбо нь дахин давтагддаггүй, өнгөө алдахгүй зэрэг чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд мэргэжлээрээ 3-10 жилийн ажлын туршлагатай хамт олон таны захиалгын түргэн шуурхай, чанартай хийж гүйцэтгэдэг.
Утас: 91912991, 88112991
Вэб сайт: http://chuluuchin.mn/