Монголын тамирчдын баярыг жил бүр долдугаар сарын эхний ням гаригт тэмдэглэж заншсан бөгөөд долдугаар сарын 3-нд зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ “Азийн хүүхдүүд-2016” олон улсын хүүхдийн спортын наадамд оролцох өсвөрийн тамирчдыг үдэн гаргах ёслолтой хамтатган тэмдэглэх тухай Эрүүл мэнд, спортын сайдын тушаал гарсан байна. Олимпийн жилтэй давхцаж байгааг эдгээрээ өндөр ач холбогдол өгч байгаа юм. Тамирыдын баярын өдөр биеийн тамир, спортын салбарын зүтгэлтнүүдийн хүндэтгэлийн жагсаал, спорт, урлагийн арга хэмжээ, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг олон арга хэмжээ зохион байгуулж өргөн тэмдэглэх аж.