Нийслэлийн МАН-ын хорооноос мэдээлэл хийлээ. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй "Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН 45 суудлаас 34-ийг нь авч яллаа. Салбар, салбарын тэргүүний шижигнэсэн залуусыг нэр дэвшүүлсэн. Бидэнд итгэл хүлээлгэсэн нийслэлчүүддээ баярлалаа. 2016 оны НИТХ-ын сонгуульд МАН хүнээ дээдэлсэн үзэл, аз жаргалтай мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Энэ удаагийн сонгууль их сургамжтай боллоо. Сонгогчид дөрвөн жилийн өмнө амласан амлалтыг нь эрхбаригчдаас нэхлээ. Биелэлтийг нь шалгалаа. Тиймээс бид ирэх дөрвөн жилийн хугацаанд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлжүүлнэ, нийслэлчүүддээ тухай бүрт нь тайлагнана. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх барьсан удирдлагуудын бодлого, үйл хэргийг үргэлжлүүлнэ” гэлээ.
Т.Сар
Сэтгэгдэл (10)