2016 оны УИХ-ын сонгуульд МАН 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Хуулийн дагуу сонгуулийн дүнг СЕХ-оос 15 хоногийн хотор Ерөнхийлөгчид танилцуулна. Үүний дараа Ерөнхийлөгч анхдугаар чуулганы товыг зарлах ёстой юм.
Анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай гишүүн нь удирддаг. Энэ удаагийн анхдугаар чуулганыг УИХ-ын гишүүн Ч.Улаан даргална гэсэн мэдээлэл байна. Анхдугаар чуулганаар гишүүд тангарагаа өргөх юм. Үүний дараа УИХ дахь намын бүлгүүд байгуулагдаж УИХ-ын даргыг томилох, Засгийн газрыг бүрдүүлэх ажлыг эхлүүлнэ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (14)