Сурагчдын уртын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд хүүхдүүдээ хараа хяналтгүй орхих нь ихсэж байна.
Үүнээс болж бага насны хүүхдүүд амь насаа алдах, бэртэж гэмтэх тохиолдол гарч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст "Дэнжийн ... тоотод гал гарч байна" гэх дуудлага иржээ.
Дуудлагын дагуу НОБГ-ын галын шинжээчийн хамт шалгахад, тус дүүргийн 9 дүгээр хороонд оршин суух 24 настай эрэгтэй Б-гийн нүүрсний амбаарыг тус дүүрэгт оршин суух 6 настай эрэгтэй Б нь асаагуураар цаас шатааж тоглож байгаад шатаасан байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.