Өнөөдрөөс буюу энэ сарын 1-нээс Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэллээ.
Хэдийгээр энэхүү хуулийг өнгөрсөн 2016 оны зургаадугаар сарын 19-нд баталсан ч ийнхүү нэг жилийн дараа хуулийг хэрэгжиж эхлэх зохицуулалт хийсэн. Учир нь хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил болох төрийн алба хаагчдыг сургах, нэгдсэн ойлголттой болгох хугацааг олгосон юм. Захиргааны чиглэлийн үйл ажиллагааг зохицуулсан 230 гаруй хууль өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа.
Өнгөрсөн хугацаанд төрийн захиргааны үйл ажиллагааг зохицуулсан салбар хуулиудын хүрээнд нийтлэг асуудлуудыг нэгтгэн зохицуулсан суурь хууль байгаагүй. Тэгвэл дээрх асуудлыг зохицуулж, захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаархи ерөнхий болон процессын нийтлэг харилцааг зохицуулж чадна гэж хуулийг батлах үеэр гишүүд онцолж байсан юм. Өөрөөр хэлбэл захиргааны алба хашиж байгаа 16 мянган алба хаагч төрийн хуулийн дор очиж хэм хэмжээг чанд сахиж ажиллах зохицуулалтыг энэхүү хуульд оруулсан. Эрүүгийн хэргийн шүүхэд эрүүгийн хууль, иргэний хэргийн шүүхэд иргэний хууль гол байдагтай адил Захиргааны хэргийн шүүхийн гол хууль нь Захиргааны ерөнхий хууль байх юм. Эрүүгийн хэргийн шүүхэд эрүүгийн хууль, иргэний хэргийн шүүхэд иргэний хууль гол байдагтай адил Захиргааны хэргийн шүүхийн гол хууль нь Захиргааны ерөнхий хууль байна гэсэн үг.
Захиргааны ерөнхий хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү.