Сонгуульд ялалт байгуулан гишүүнээр сонгогдсон хүмүүс УИХ-ын гишүүнийхээ түр үнэмлэхийг Төрийн ордонд гардан авлаа. Ингээд түр үнэмлэхээ гардан А.Сүхбатын сэтгэгдлийг хүргэе.
А.Сүхбат: Төв аймгийн 29 дүгээр тойрогт ялалт байгуулсан. Та бүхнийхээ итгэл, сэтгэлийг ажил болгоно оо. Ер нь цаг наргүй ажиллаж байж амжилтад хүрнэ гэж бодож байна. Хүний амьдралын бүх мөчлөгт нийцсэн мөрийн хөтөлбөрийг МАН дэвшүүлсэн. Амьдралд буусан, бүрэн хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр юм. Хэрэгжүүлэхийн төлөө бид хамтран ажиллах болно. Наадамдаа бэлдэн таван хүүхдийн бэлтгэл хийлгэж, бэлтгэлийг нь хангаж туслаж байна. Би өөрөө наадамд зодоглохгүй. Би чинь багш хүн шүү дээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (15)