УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан гардан авсан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ийнхүү ярилаа. Тэрбээр ирэх парламентад хүчтэй сөрөг хүчин болж ажиллана гэдгээ энэ үеэр хэллээ.
Д.Эрдэнэбат: Ард түмний 50 хувь нь биднийг дэмжиж байгаа гэдгийг эрх баригчид өдөр бүр санаж яваарай. Хоёрдугаарт, Ардчилсан нам УИХ-д есөн хүний бүрэлдэхүүнтэй бүлэг байгуулж байх шиг байна. Энэ бүлэг маргаашнаас эхлээд МАН-ын мөрийн хөтөлбөрийг өдөр бүр сануулна. Хамгийн гол ажил бол энэ гэж харж байна. Ардчилсан намд шинэчлэл хэрэгтэй гэдгийг надаар хэлүүлэхгүй бүгд ойлгож байгаа. Тийм учраас би намын даргадаа ганцхан зүйлийг хэлнэ. Ардчилсан нам их хурлаа хуралдуулж намынхаа үндсэн дүрмийг яаралтай шинэчлэх хэрэгтэй.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (27)