Нас барсан хүмүүсийн тархийг дахин сэргээх шинэ туршилт эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн анхаарлын төвд байна. АНУ-ын нэгэн биотехнологийн компани тархины хүнд гэмтлийн улмаас клиник үхэлд орсон 20 өвчтөний ар гэрээс албан ёсоор зөвшөөрөл авч, төв мэдрэлийн системийг нь сэргээж, дахин амьдруулах туршилт явуулжээ. Эрдэмтэд тархийг үүдэл эс, амино хүчлийн коктэйлээр тэтгэж, лазер байршуулж, мэдрэлийн эд эсийг сэргээх гайхалтай эмчилгээний аргыг хэрэглэсэн байна. Туршилтад оролцогчдыг тархины зураг авдаг төхөөрөмжөөр хэдэн сарын турш ажиглахад амьсгал, зүрхний цохилтыг удирдаж байдаг тархины эсүүд сэргэж буй шинж ажиглагджээ. Тиймээс эрдэмтэд саламандер гүрвэлийн хөл, сарвуу дахин ургаж, төлждөгтэй адил хүний тархины үүдэл эсүүд дахин амьдрах боломжтой гэдэгт итгэлтэй байгаа ажээ.
Хүний тархины эс үхэжсэнээр үйл ажиллагаагүй болж, ой ухаанаа бүрмөсөн алдаж, амьсгалж чадахгүй болдог байна. Шинжлэх ухаанд ингэж тархины үйл ажиллагаа нь бүрмөсөн зогссон хүнийг нас барсан гэж үздэг. Тархи нь үхэжсэн хүн онолын хувьд амьд явах боломжгүй ч гэсэн цусны эргэлт, хоол боловсруулах, гормон тэнцвэржүүлэх систем нь хэвийн ажиллаж, бэлгийн бойжилт явагдаж, гэмтэл, шарх нь эдгэж, хүүхэд олж, төрүүлэх боломжтой гэдгийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, тархи нь үхэжсэн бол хүний биеийн үйл ажиллагаа бүхэлдээ алдагдсан гэж үзэх үндэслэлгүй гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд нотолсоор байна.
Хүн төрөлхтөн төв мэдрэлийн системийг нөхөн төлжүүлж чадахгүй байгаа бол зарим төрлийн хоёр нутагтан, загаснуудын тархины эс ямар ч хүнд гэмтэл авсан сэргэдэг ажээ.
24tsag.mn