Ихэнхи нутгаар бороо орж сэрүүснэ. Тодруулбал, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутаг, төвийн аймгуудын зүүн, баруун аймгуудын баруун хэсгээр, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутаг, төвийн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 22,23-нд зарим газраар секундэд 16-18 метр, 24-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: 21, 22-нд ихэнх нутгаар бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.