Айлын гэр дээр аянга бууж хүний амь үрэгджээ. Тодруулбал, Увс аймгийн Ховд сумын нугаг Халиун булаг багт зусч байсан малчин Н-ийн гэр дээр энэ сарын 13-ны өглөө аянга буусан байна. Түүнийх ам бүл долуулаа бөгөөд аянга буух үед бүгдээрээ гэртээ байжээ. Н-ийн 20 настай охин С газар дээрээ аянганд цохиулж нас барсан байна. Харин 23 настай охин С хоёрдугаар зэргийн түлэгдэлттэй, түүний охин хоёр настай А нэгдүгээр зэргийн түлэгдэлттэй аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна. Буcaд хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа аж.
Малчин Н-ийн дөрвөн үхэр, 43 хонь, 78 ямаа, нийтдээ 125 мал аянганд цохиулан үхжээ. Тус сумын ЗДТГ-аас ажлын хэсэг гарч аянганд цохигдсон малын сэг зэмийг устгаж, ариуггал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын их эмч Д.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг Ховд суманд ажиллан аянгад цохиулсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.