Өнгөрсөн нэгдүгээр сард Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны байрны орцонд өндөр настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ.
Хэргийг гурван залуу нийлж байгаад үйлдсэн бөгөөд тэднийг шуурхай эрэн сурвалжилсаны үр дүнд баривчилж цагдан хорьсон. Хэргийг 1990 онд төрсөн Дорнод аймгийн харьяат А.Мөнх-Эрдэнэ, Увс аймгийн харьяат Л.Амаржаргал, 1995 онд төрсөн Увс аймгийн харьяат А.Баатар нар шунахайн сэдлээр дээрэмдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.
Тэгвэл тэднийг шүүх хурал өнөөдөр 13.00 цагт Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Тэднийг шүүх хурал энэ сарын 6-нд болох байсан ч хойшилогдсон. Учир нь улсын яллагч Д.Эрдэнэчимэг нь гадаадад ажлаар явсан гэх шалтгаанаар энэ сарын 22-ны 13.00 цаг хүртэл хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргажээ. Хохирогч 74 настай Ц-гийн хувьд хүнд бэртэл авсан бөгөөд биеийн байдал нь дээрдэхгүй одоо ч хүний гарт сахиуртай байгаа аж.
Сэтгэгдэл (3)