Монгол Улсын иргэн О-нь 2007 онд БНХАУ-ын Юун Нан мужаас Бээжийн рүү бусадтай бүлэглэн их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэсэн хэрэг үйлдэж БНХАУ-ын Бээжийн хотын Хоёрдугаар дунд шатны шүүхийн 2007 оны 12-р сарын 19-ны өдрийн шийтгэх тогтоолоор 15-н жилийн хорих ялаар шийтгүүлсэн билээ.
Тэрбээр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын 1-р Хорих ангид 9 жил хорих ял эдэлсэн бөгөөд үлдсэн ялаа эх орондоо үргэлжлүүлэн эдлэх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий прокурорт гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн юм. О-г нөгөөдөр буюу энэ сарын 24-нд хоёр улсын ялтан шилжүүлэх гэрээний дагуу эх оронд нь шилжүүлэн авч ирэхаар болжээ.
Түүнчлэн түүний эдлээгүй үлдсэн ялыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 192-р зүйлийн 192.3.1, 192.3.5 дахь хэсэгт заасан ялын хэмжээнд дүйцүүлэх асуудал өчигдөр СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж, УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Болор-Эрдэнэ оролцлоо.