2016.7.24, Ням гараг / Билгийн тооллын: 20
Зуны адаг хөхөгчин хонин сар
Есөн улаан мэнгэтэй улаагчин хонь өдөр
Аргын тооллын: 2016.7.24, Ням гараг
Наран ургах шингэх: 06.19-21.38
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болох болой. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой.