Энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр тохиож байгаа билээ. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгоны уламжлалт наадам өнөөдөр Гүнжийн хоолойд болж байна. Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг уг наадамд энэ жил зургаан насны морьд уралдаж, халх сурын харваагаар цэц мэргэнээ сорьж, Улс аймгийн алдар цолтой 32 бөх, идэр залуу 64 бөх барилдаж наадамчин олноо баясгах аж. Түүнчлэн урлагийн тоглолт зохион байгуулах гэнэ.