Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол таван жилд нэг удаа болдог. Энэхүү уламжлалын дагуу Богд Очирваань Отгонтэнгэр, Сутай хайрханыг энэ жил тахихаар болсон. Богд очирваань Отгонтэнгэр уулыг тахих ёслол өнгөрсөн бямба гарагт болсон бол Сутай хайрханыг тайх ёслол өнөөдөр болох юм.
Сутай хайрханыг тахихдаа Говь-Алтай аймгийн талаасаа авирах юм байна.