“Ньюком” групп нь БНСУ-ын КЕПКО корпораци болон Япон улсын “Софтбанк” групптэй Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар тохиролцсон гэдгээ АСЕМ-ын Бизнесийн чуулганы хүндэт индэр дээрээс албан ёсоор мэдэгдэж байлаа. Тэгвэл одоо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Санамж бичгийн хүрээнд, талууд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, урт хугацаандаа 10 ГегаВатг (ГВт) хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулахад хамтран ажиллахаар болсон байна.
“Ньюком” групп үүнээс өмнө Монголын анхны их чадлын сэргээгдэх эрчим хүчний эхүүсвэр болох 50 МВт- ын хүчин чадалтай “Салхит” салхин цахилгаан станцыг барьжээ. Тус станц нь Монгол Улсын анхны бие даасан хувийн эрчим хүч үйлдвэрлэгч юм.