Өнөөдөр, маргааш төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй. Үүнтэй холбогдуулан гол, усны үерт өртөхөөс болгоомжилж, жолооч нарыг баталгаатай зам, гүүрээр зорчихыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Гол, нууруудын усны түвшин сүүлийн жилүүдийн дунджаас их байгаа учир үргэлжилсэн бороонд ихэнх нь үерлэх төлөвтэй байгаа талаар албаны хүн мэдээллээ. Ялангуяа Ховд, Орхон голын урсац үерийн аюултай түвшинг давсан байгаа бол Байдраг, Буянт голын урсац үерийн түвшинг даваад байгаа аж. Тиймээс амралт, зугаалгаар явж буй иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байхыг сануулав. Мөн малчдыг бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаарууллаа.