Өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд зам тээврийн осол гаргасан, бусдын биед хүйтэн мэсээр халдсан хэмээн буруутгаад байсан “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ- ын тэргүүн Х.Бээжинг шүүх хурал хойшлов.
Харин байгаль хамгаалагчид, “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-ынхан Ц.Бээжинг хэрэгт буруутгасан нь “Хилс хэрэгт гүтгэж байна. Байгаль орчны төлөө тэмцэх ажлыг зогсоохын төлөөх зохион байгуулалттай үйлдэл” хэмээн мэдэгдэж байв. Хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхийн шатанд ийнхүү иржээ. Шүүх хурал ирэх сарын 2-нд болохоор хойшилжээ.