Өнгөрсөн баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө “Дархан-2” өртөөнд ачааны галт тэрэг онхолдсон хэрэг гарчээ.
Тодруулбал, ОХУ-аас БНХАУ- руу мод тээвэрлэж явсан галт тэрэг онхолдсон бөгөөд азаар хүний амь нас эрсдээгүй аж.
Ослын шалгтаан нь бороо их орсны улмаас газрын хөрс зөөлөрсөнтэй холбоотой байх магадлалтай хэмээн "Улаанбаатар төмөр зам" ТӨХК-иас үзэж байгаа юм байна. Харин онхолдсон галт тэрэг болон эвдэрсэн замыг янзалж дууссан гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл (1)