10:00 цагт: УБТЗ-ын Төв вокзал дээр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хилийн хэлэлцээр болно.
10:30 цагт: БНХАУ-ын төлөөлөгчид МУ-ын Стандартчилал, хэмжил зүйн газарт албан айлчлал хийнэ. Хаана: Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд
11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Н.Батбаяр нарыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар зарсан болон “ 888” төсөлтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгуулах талаар хуульч О.Батхүү хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:00 цагт: Дархан-Уул аймагт гарсан осолтой холбоотойгоор УБТЗ-ын удирдах газарт мэдээлэл хийнэ.
11:30 цагт: MN-Мэдээллийн төвд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Үндсэн хууль зөрчсөн учир ҮХЦ-д шалгуулахаар хандсан талаар иргэд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд "Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй зөвлөх үйлчилгээ өгдөг хувь хүмүүс, албан байгууллагуудаас болж ААН-үүд хохирч байгаа талаар " "BSI" (Их Британы Стандарчиллын Байгууллага),MMCA (Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбоо)-оос хэвлэлийн бага хурал хийнэ.
Сэтгэгдэл (2)