Туул голын сав газрын захиргааны голын эрэг дагуух хууль бус үйл ажиллагааг илрүүлж, таслан зогсоох зорилгоор Туул голын хамгаалалтын бүс буюу Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гачуурт тосгоноос Сонгинохайрхан дүүргийн XII, XIII хороо, Биокомбинат, Шувуун фабрик хүртэлх газарт эргүүл хийж байна.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр эхэлсэн эргүүлийн ажил энэ сарын 30-н хүртэл үргэлжилнэ.
Эргүүлийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан мэргэжилтнүүд заасан чиглэлийн дагуу шалгалт хийж, хог хаяж, автомашин угаасан зэрэг зөрчил илрүүлэн баримтжуулж, хуулийн хүрээнд шаардлага тавьж, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.
Уг ажлын хамгийн гол зорилго нь шалгалтын явцад илэрсэн зөрчлийг боловсруулж эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх юм байна.