ОХУ-аас БНХАУ-руу мод тээвэрлэж явсан галт тэрэг онхолдсон хэрэг энэ сарын 22-ны өдөр гарсан. Энэ талаар өнөөдөр УТБЗ-аас мэдээлэл хийлээ. Тэрээр, ослын шалтгаан нь бороо их орсны улмаас газрын хөрс зөөлөрсөнтэй холбоотой байх магадлалтай хэмээн "Улаанбаатар төмөр зам" ТӨХК-иас үзэж байгаа юм байна. Энэхүү осолд ямар нэгэн гадны нөлөө, хорлон сүйтгэх ажиллагаа байсан эсэхийг хуулийн байгууллагаар шалгуулсан бөгөөд ямар нэгэн гадны нөлөө байгаагүй гэсэн дүгнэлт гарчээ.