Ойрын өдрүүдэд орсон аадар борооны улмаас орон нутгийн зам, замын далан ихээр эвдэрчээ.
Тодруулбал Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн замын далан эвдэрч, дөрвөн ширхэг хиймэл байгууламж нь ил гарсан байна.
Далангийн эвдрэлийн урт нь 70 метр, далангийн ухмал үүссэн хэсэг 2,5-3 метр, замын явах анги руу 60-80 см орж замын зорчих хэсэг нь нэг урсгалтай болсон байгаа тул тус чиглэлийг зорих жолооч нар оройн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд хурдаа тохируулж анхаарал болгоомжтой зорчихыг албаны хүмүүс анхааруулж байна.