Нийслэлийн Засаг дарга С.Батболд Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр дэх “Хүннү” хорооллын орчимд нийтийн орон сууцны айлуудын цонхыг таглаж барьсан иргэн Ц.Оюунцэцэгийн дөрвөн давхар барилгыг буулгах шийдвэр гаргажээ.
Тэрбээр уг шийдвэрийг өнгөрөгч даваа гаригт болсон нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр танилцуулсан байна.
Дээрх барилга нь зураг төсөлгүйгээс гадна галын аюулгүй байдлыг зөрчсөн аж. Барилгыг барьж эхлэх үед болон түүнээс хойш удаа дараа анхааруулга өгч, 250-500 мянган төгрөгөөр торгосон ч барилгаа барьж дуусгажээ. Тиймээс Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шаардлага, оршин суугчдын гомдлын дагуу тус барилгыг нураах болсон байна.
Хотын дарга цаашид энэ төрлийн хууль зөрчсөн барилгуудыг нураах болно гэдгээ мэдэгджээ.
Сэтгэгдэл (13)